"Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрийн нэг Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК нь Ховд аймгийн төв Жаргалант хотод 1948 онд ЗИС-5 маркийн автомашины хөдөлгүүрт ажилчин Гаадан 16 кВт-ын хүчин чадалтай генератор холбон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Зөвлөлтийн элчин консулын газар, авто тээврийн 4-р баазын гэрэлтүүлэгийг асааснаар баруун хязгаар Ховдод илч гэрэл цацарч тус компаний гал голомт тавигдсан түүхтэй.  Улмаар Ховд хотынхоо хөгжил цэцэглэлт, шинэ бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтэц болон үйлдвэр хөгжилд мөн цаашдын хөгжлийн чигийг тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Манай компани нь 2016 ондоо Баруун Бүс нутагт АНХДАГЧ нь болж ухаалаг тоолуурыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх,  хэрэглээгээ хянах боломжийг олгохын тулд www.khovderchim.mn цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн онлайн системийг шинээр нэвтрүүлээд байна.

Манай хамт олон өнгөрсөн 79 жилийн хугацаанд энэ түүхт үйлдвэрийн гал голомтыг нэр төртэй авч явж хэрэглэгчиддээ илч гэрлийг тасралтгүй түгээсээр ирсэн нь хөдөлмөрчин хамт олны онцгой хичээл зүтгэлийн үр дүн юм. Ховд ЦТС ХК-ийн үе үеийн удирдлагууд, инженерүүд, ажилчид, албан хаагчид болон харилцагч нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ереее.

Гүйцэтгэх захирал: Ш.Арстан

 

 

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

 

Ховд аймгийн ЦТС ХХК-ийн үүсэл хөгжил анх 1948 оноос эхлэн тавигдсан. Монгол улсын Төрийн Өмчийн Хорооны 2003 оны 9-р сарын 11-ний өдрийн 575 тоот тогтоолоор Ховд аймгийн "Цахилгаан Түгээх Сүлжээ" Төрийн Өмчит Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болгон зохион байгуулж, компаний бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 12-р сарын 258 тогтоолоор "ББЦДС" ХК-ийг Ховд, Увс аймгийн ЦТС ХК-тай нэгтгэн "ББЭХС" ТӨХ Компанийн охин компани хэлбэрээр ажлуулахаар болсон.

Ховд ЦТС ХХК нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 5,101.5 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй 1,200.9 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй байна.

2016 онд аймгийн төвийн 7,964 сумдын 5,471 нийт 13,435 айл өрх болон ААНБ-уудад ЦЭХ түгээн борлуулсан. 2016 оны 4-р улирлын байдлаар ББЭХС ХК-аас 48,078.0 мян.кВт.ц ЦЭХ худалдан авч 38,414.4 мян.кВт.ц ЦЭХ борлуулж 20.1 хувь буюу 9,663.6 мян.кВц ЦЭХ түгээлтийн явцад алдсан.
Нийт борлуулсан цахилгаан эрчим хүчний 19,9 сая кВт.ц ЦЭХ буюу 51,9%-ийг ахуй, 18,4 сая кВт.ц ЦЭХ буюу 48,1
%-ийг ААНБ-ын хэрэглээ эзэлж байна. Мөн хэрэглээний 70%-ийг аймгийн төв, 30%-ийг сум эзэлж байгаа боловч аймгийн төвийн алдагдал 17,6%, сумдын алдагдал 25,8%-тай байна.



 

 

 

 

УХААЛАГ ТООЛУУР НЭВТРҮҮЛСЭН ТАЛААР


Ховд аймагт 2016 оны 8 сарын 25-наас эхлэн ухаалаг тоолуурыг баруун бүс нутагт АНХДАГЧ нь болж амжилттай нэвтрүүллээ. Гэр хороололын АТП-61 дэд станцын 220 айл өрхүүдийг смарт буюу ухаалаг тоолуур суурилуулж, ХТП-36 дэд станцаас тэжээгдэж байгаа орон сууцны 292 айл өрх, нийт 512 ухаалаг тоолууруудыг суурилуулж амжилттай нэвтрүүллээ. 2017 ондоо нэмж хийхээр төлөвлөж байна.



Last Updated on Tuesday, 28 March 2017 09:29
 

ЗУРАГ - "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ТӨСЛИЙН ДЭМЖЬЕ.

erchimhuch



erchim3



 
<< Start < Prev 1 2 3 Next > End >>

Page 1 of 3
Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК